Бүтэлгүйтлээс-амжилт руу.
Бүтэлгүйтэл нь гарааны бизнесийн ертөнцөд нүүр тулах ёстой, даван туулах ёстой нэгэн үе шат байдаг.
FailCon нь 2009 онд анх Цахиурын Хөндийгөөс эхлээд өдгөө дэлхийн олон оронд зохион байгуулагдаж буй, энтрепренёр, хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч нарын алдаа оноогоо хэлэлцэх өдөрлөг юм.
Бид инновацийн соёлыг түгээх, бүтэлгүйтэлд шантрахгүй тууштай байж үргэлж шинийг эрэлхийлэх энтрепренёрийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, гарааны бизнесийн талаархи олон нийтийн ойлголтыг дээшлүүлж, үнэ цэнийг нь таниулах, бүтээлч залуусын бие биенийхээ алдаан дээрээс нь сургамж, даван туулсан түүхээс нь урам авч хамтдаа хөгжих нөхөрсөг коммюнитиг бэхжүүлэх зэрэг эрхэм зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг.
FailCon-д нэгдсэнээр, амжилттай энтрепренёр болоход хэрэгтэй урам зориг, сургамж, тууштай байх сэтгэлийн тэнхээ, танилын хүрээг та бүхэн олж авч чадна гэдэгт итгэлтэй байна.
FailCon Mongolia зохион байгуулагч
Р.Мөнхзул
Монгол дахь албан ёсны продюсер
Албан тушаал, ажлын туршлага:
Инновацийн стратегич,
Мэдээлэл, технологийн үндэсний парк
Ажил үүргийн чиглэл: Инновацийн экосистемийг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, аж үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд мэдээллийн болон техник технологийн шийдлийг интеграци хийх.